2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна.
~Тахилтаас авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ~
Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, 2 цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг, авто машины 4, явган зорчигчийн 2 нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.