Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр оройн 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм.
Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.