2021-03-25

“Токио-Улаанбаатар” чиглэлийн үүргийн онгоц 20:25 цагт газардана

tusgai-uurgiin-nisleg
https://margaash.live/wp-content/uploads/2021/03/tusgai-uurgiin-nisleg-1.png

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021-03-25/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардана.

Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.