Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн өнөөдөр 14:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн 6, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм.
Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.