Цахим орчинд өчигдөр орой /2019.12.29/ нэгэн хүүгийн найтааж буй бичлэг тарж, Монголчууд биднийг хөгжөөгөөд авсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх агшинд тэсэлгүй найтаасан тэр хүү бол Монгол улсын төрийн соёрхолт, ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач юм байна.
Хүүг Л.Мандула гэдэг. Нийслэлийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ажээ.
https://www.facebook.com/mglradio/videos/2905677272796142/