more

Social Media

Тэжээсэн бяруу тэрэг эвджээ

АНУ-ын Флорида мужийн Алачуа тойргийн нэгэн фермийн аж ахуйд кассовари шувуу 75 настай эзнээ хөнөөжээ гэж Evening Standart сонинд мэдээлжээ. Фермийн эзэн Марвин Ахос санамсаргүй унахад нь шувуу гэнэт дайрч, хөнөөсөн бөгөөд “алуурчин” шувуу ферм дээр хяналтан дор байгаа гэнэ. Кассовари шувуу нь Гиннессийн номд дэлхийн хамгийн аюултай шувуу хэмээн бүртгэгдсэн байдаг. Насанд хүрсэн кассовари хоёр метр …

alex-sep1a

АНУ-ын Флорида мужийн Алачуа тойргийн нэгэн фермийн аж ахуйд кассовари шувуу 75 настай эзнээ хөнөөжээ гэж Evening Standart сонинд мэдээлжээ. Фермийн эзэн Марвин Ахос санамсаргүй унахад нь шувуу гэнэт дайрч, хөнөөсөн бөгөөд “алуурчин” шувуу ферм дээр хяналтан дор байгаа гэнэ.

Кассовари шувуу нь Гиннессийн номд дэлхийн хамгийн аюултай шувуу хэмээн бүртгэгдсэн байдаг. Насанд хүрсэн кассовари хоёр метр өндөр, жин нь 60 кг хүрдэг байна. Нисдэггүй энэ төрлийн шувуу 50 км/ц хурдлах чадвартай бөгөөд маш хүчтэй хөлөөрөө дайснаа өшиглөж алдаг аж. Хөлийнх нь хумс нь 10 см урт ургадаг байна.

 

discovery.mongolia

discovery.mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн