Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ.
Мөн маргаашнаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “УОК-н Шуурхай штабаас автомашины дугаарын тэгш,сондгой хязгаарлалт хийх санал,чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Бид аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судлаж байж шийднэ” хэмээн бичжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс