2020-04-22

УБ хот, Дархан, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

UB-darhan-selenge-oroh-garah-hodolgoon
УБ хот, Дархан, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Улсын онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 26-ны 06.00 цагт хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.

Тодруулбал, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан учраас Дархан, Сэлэнгээс бусад аймгаас ч ирэх иргэдийг оруулахгүй, гаргахгүй гэсэн үг. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу ч мөн орох, гарах хөдөлгөөнийг нь хааж байгаа юм.

~УБ хот, Дархан, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа~

Харин бусад аймгийн хувьд Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс бусад аймгийн хувьд зөвхөн хоорондоо зорчих хөдөлгөөн хийж болно.

Нийслэлээс орох, гарах хөдөлгөөний дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас эхлэн хаасантай холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Налайх, Өлзийт хороолол, Эмээлт, Гүнт зэрэг товчоодыг бүрэн хаалаа. Хөдөө орон нутгаас нийслэл хотыг зориод ирж байгаа иргэдийн тухайд шөнийн 01.00 цаг хүртэл тодорхой асуумж, сорил авсны үндсэн дээр хот руу нэвтрүүлсэн юм.