Улсын онцгой комисс хуралдаж, БНХАУ-д шувууны томуу илэрсэнтэй холбоотой гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газарт оруулах шийдвэр гаргажээ.
Мөн коронавирусийн улмаас Замын-Үүд зэрэг хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал ярвигтай болсон учраас Улсын онцгой комисс газар дээр нь ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна.
~гахай болон тахианы мах, өндөгний импортыг хориглох эсэхийг шийднэ~
Өнөөдөр боомтуудад ажиллах баг нисдэг тэргээр гарах ажээ.
Өнөөдөр Улсын онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нарийвчлан оруулж шийдүүлэх юм байна. ОБЕГ-ын дарга Т.Бадрал Эрүүл мэндийн салбараас өндөр хөрөнгө оруулалт шаардах санал орж ирснийг мэдээлэв. Энэ хүрээнд төрийн аль нэг эмнэлгийг бүрэн суллаж, тусгаарлах шийдэлд хүрсэн байна.