Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2021-04-23/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио буюу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар энэ сарын 25-нд дуусах хатуу хөл хорионы дэглэмийг ирэх тавдугаар сарын 7 хүртэл сунгах санал гаргасан байна.
УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг өнөөдөр эцэслэх юм.