Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.
~Франкфурт-УБ тусгай үүргийн нислэгээр 153 иргэнээ татан авлаа~
Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан, 5 нь жирэмсэн, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.