2020-03-20

 Франц иргэн Монголчуудад хандан талархлын ЗАХИДАЛ бичжээ

france-irgen-zahidal
 Франц иргэн Монголчуудад хандан талархлын ЗАХИДАЛ бичжээ

Коронавирусийн халдвартай болох нь батлагдсан Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Тэрбээр Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад хандан захидал бичжээ..

Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?…

Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө.

Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж, Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж, бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсэж байна.

Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе!Захидал бичсэнд дахин баярлалаа.