Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэгд багтаж байсан Улаанбаатар хот энэ онд тус жагсаалтаас хасагдлаа. Монголын нийслэл удаан хугацааны турш тус жагсаалтад багтаж байсан бол байдал ийн өөрчлөгджээ.

Greenpeace, AirVisual-ийн мэдээллийн дагуу дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 22-ыг Энэтхэг улсын хотууд эзлэх болжээ. Харин агаарын чанарын үзүүлэлтээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Япон улсын Осака, Канад Улсын Ванкувер хотын дунд буюу 64 дүгээр байрт бичигдэх болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алддаг бол дэлхийн эдийн засагт 225 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэсэн тооцоог Дэлхийн банк гаргажээ.

Эх сурвалж: akipress.com

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу