2020-01-30

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг татан авлаа!

hayag-shoshgo
Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг татан авлаа!

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Барс импекс” ХХК-ний худалдааны төвийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ-тэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргүүлж ажиллалаа.

~Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг татан авлаа!~

Шалгалтаар тус аж ахуйн нэгжийн эрүүл ахуйч эмч болон дотоод хяналтын ажилтныг байлцуулан нийт 29 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

Шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл тодорхойгүй 4 нэр төрлийн зөгийн бал худалдаалсан.

Хаяг шошгын зөрчилтэй импортын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хатаасан жимс, бууз, банш, хадгалж, худалдаалж байсныг татан авалт хийлгүүлэв. Хяналт шалгалт үргэлжилж байна.