Цар тахлын халдварын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний хэмжээнд зөвхөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдыг татсан билээ.
Тэгвэл төрийн торгон цэргийн ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хаасан залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд гэртээ харьцгаав.
Харьяа орон нутгийнх нь ЗДТГ-ын Цэргийн штабаас дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас хүлээн авч, гэр гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулжээ.