Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өссөн байна.
Инфляцын түвшин 2020 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 4.7 хувь гарсны 2.1 нэгж буюу 49.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 0.9 нэгж буюу 19.1 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 10.6 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.