2019-10-29

Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

hundetgeliin-koncert-380-jil
Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

Түүхэн замналт 380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ.

Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн эрхэм түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод Үндэсний урлагийн их театр, УДБЭТ, ЦДБЭЧ, нийслэлийн Улаанбаатар чуулга тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагууд, найман оркестр, Монголын хүүхдийн ордон, Монгол Улсын консерваторийн найрал дуу, бүжигчид, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчид зэрэг нийт 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ

Бид энэхүү тэгш ойгоо нийслэлчүүдтэйгээ хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудаар өрнүүн угтаж байгаагийн дотор олон жилийн турш яригдаж байсан Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг энэ өдрүүдэд нээхээр шамдаж байна. Мөн Богд хааны ордон музейн дэргэд түүхэн ховор үзмэр, нэрт хүмүүсийн хөшөө дурсгал бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Түрээсний орон сууц, Орлогод нийцсэн орон сууц, Морингийн даваан дахь шинэ суурьшлын бүсийн 10 мянган айлын орон сууц гээд олон талт хэлбэрийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэл хот болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд 55000 айлын орон сууцыг барих ажлын эхлэл болгож УИХ-аар 2020 онд хэрэгжүүлэх 10000 айлын “Орлогод нийцсэн сууц” төслийн санхүүжилтийг батлуулсан гэх зэргээр 380 жилийн ойгоо бид олон бэлэгтэй угтаж байгаадаа баяртай байна” хэмээлээ.