Ковид-19 вирусын халдвар Монгол Улсад бүртгэгдсэний улмаас Улсын Онцгой комиссын шийдвэрээр 03 сарын 16-ны өдрийг хүртэл түр хорио тогтоогоод байна.
Үүнтэй холбогдуулан хүнсний худалдаа, үйлчилгээнээс бусад худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд түр зогсоож байна.
~Хүнснээс бусад худалдаа, үйлчилгээг түр зогсоолоо~
Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн ЗДТГ-тай хамтран Нийслэлийн Засаг даргын А/333 болон дүүргийн Засаг даргын захирамийн хэрэгжилтийг хангаж, 52 газрын үйл ажиллагааг лацдан зогсоож, халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөмж тараан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Дээрх захирамжийн хэрэгжилтийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байвал дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст мэдэгдэнэ үү.
ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ