Хүүхэд залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулагдлаа

1152
huuhed-zaluuchuudiin-hogjliin-tow-nalaih-duureg-amartsaikhan-01
Хүүхэд залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулагдлаа

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа, хүүхэд залуусд үзүүлж байгаа үйлчилгээ зэргийг сонирхлоо. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд, амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна.

Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэлээ. Тус төв нь:

– Мэргэжлийн багштай нийт 10 төрлийн дугуйлан, секц хичээллэдэг ба үүнд дүүргийн 174 гаруй хүүхэд хамрагддаг. Хөгжлийн 4 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 733 хүүхэд хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд хүүхдийн оролцооны 35 байгууллага байдаг ба үүнд 550 гаруй гишүүд хамрагддаг ажээ.

Хүүхэд хамгааллын чиглэлээр:

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллээ.

Гэр бүлийн чиглэлээр:

Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн зорилтот өрхүүдээс 112 өрхийн 588 иргэдэд 18 үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Одоогоор шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотой эдгээр өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч бодис, амин дэмүүдийг тарааж ажиллаж байна гэв.

Залуучуудын хөгжлийн чиглэлээр:

“Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Соёлч Налайх” аяныг хэрэгжүүлэн Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг түгээх, “Экологич хүүхэд” чуулган хэрэгжүүлэн ажилладаг. Мөн Залуучуудын хөгжлийн жишиг төвийн хүрээнд “Хаан бугуйвч-Хатан сүйх”, “Энх төрөхүй”, “Share office”, Старт ап-залуучуудын гарааны бизнес хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийхн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд хандан хийж хэрэгжүүлж буй ажил үйсдээ эзэн байж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллахыг захив. Түүнчлэн өөрийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг боломжийн хэрээр үзүүлж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын төлөвшил хандлагыг зөв чиглүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа залууст амжилт хүслээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу