УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Я.Содбаатар Өвөрхангай аймагт 48 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын бодис, халдвар хамгааллын эд хэрэгслийг цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад хандивлажээ.
- Амны хаалт /нэг удаагийн болон N95/ 15 мянган ширхэг,
- хамгаалалтын хувцас 300 ш,
- нүдний шил 500 ш,
- нэг удаагийн бээлий 1000 ш,
- гар ариутгагч 30 литр, гипохлорид 25 кг,
- нүүрний хаалт 1000 ш, халуун хэмжигч 40 ш,
- автомакс 45 ш илгээснийг аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгэн авсан байна.