Нийслэлийн ИТХ-аас Засгийн газрын 62 дугаар тогтоол, тэр дундаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар ирэх сарын 4-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажээ.
“Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг урьдчилан бүртгэх юм байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаар утсанд холбогдож авах боломжтой. Харин Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 11-321807, 11-324615 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ өгч болох ажээ.