Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгах тухай Засгийн газраас тогтоол гаргалаа.
~Сургууль, цэцэрлэгийн эхлэх хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгав~
Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.