2021-05-10

ЭЕРЭГ: Туул голд нутагшуулсан МИНЖ 4 ихэр төл гаргав

Minj
Туул голд нутагшуулсан МИНЖ 4 ихэр төл гаргав

Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д бойжиж буй нэг минжнээс анх удаа 4 ихэр төл авчээ.

Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн бойжиж байна. “Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны төвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг билээ.

~Туул голд нутагшуулсан МИНЖ 4 ихэр төл гаргав~

Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Цаашид Туул голын эх болон түүний цутгал голуудад минж нутагшуулж, байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсч үржих нөхцөл бүрдэнэ хэмээн Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлжээ.