2020-03-04

ЭЕРЭГ: 2000 ширхэг амны хаалт хийж, дүүрэгтээ өгчээ

nalaih-amnii-haalt
2000 ширхэг амны хаалт хийж, дүүрэгтээ өгчээ

Ковид-19 халдварын улмаас амны хаалт дутагдагдалтай байгаа энэ үед Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэн, дүүргийн Онцгой комисст хандивлаж байна.

~2000 ширхэг амны хаалт хийж, дүүрэгтээ өгчээ~

Өнөөдөр дүүргийн Боловсролын байгууллага, сургууль цэцэрлэгээс 2000 ширхэг амны хаалт хийснийг Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Тунгалаг нар дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт хүлээлгэн өглөө.

Мөн 23 дугаар цэцэрлэгийн багш ажилчид нэг өдрийн цалин болон 600 гаруй мянган төгрөг хандивласан байна.