Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, энэ сарын 1-ний өдөр нийслэл рүү найман тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, иргэн Б.Б нь Налайх дүүргээс 49-47 УНМ улсын дугаартай Northbenz маркийн автомашинаар найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун далдалж, тээвэрлэж явсан байна. Уг нүүрсийг Амгалан дулааны станцын хашаанд буулгаж, зөрчил гаргасан иргэнийг шалгаж эхэлжээ.
~Найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун нэвтрүүлэхийг завджээ!~
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэл нутаг дэвсгэрийн хориглогдсон бүсүүдэд түүхий нүүрс оруулах, түлэхийг хориглосон бөгөөд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг торгож байгаа болохыг иргэдэд анхааруулж байна.