2021-04-21

ЭМЯ-аас хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлэв

Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусна. Хөл хориог цаашид цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүл гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг ЭМЯ-наас гаргажээ.

~ЭМЯ-аас хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлэв~

Харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан байна.

Тиймээс хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй энэ үед хөл хориог сунгах эсэхийг ярилцаж буй бөгөөд ЭМЯ-ны саналыг өнөө орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлах юм байна.