Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.