Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Улаан хад” гэдэг газар сумаас зүүн зүгт 31 км-т өнөө өглөөний 6 цаг 29 минутад 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
~Өмнөговь аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө~
Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тус сумын Төхөм багийн “Баян цагаан” гэдэг газар 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.