2021-03-24

Өнөөдөр “ГАЗАР ХӨДЛӨЛТ”-ийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөр

gazar-hodlolt-seremj
Өнөөдөр "ГАЗАР ХӨДЛӨЛТ"-ийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөр

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 24-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ца

хим сургалт зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулна.

Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.