2019-12-31

Өнөөдөр Төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

ulaanbaatar-mongon-shono-tsenguun
Өнөөдөр Төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш, баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх юм.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Он солигдох мөчид иргэд төв талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчилнэ” гэж мэдээлэв.