Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг.
Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 3-нд Цус сэлбэлт судлалын үндэсний төв “Жиргээчдийн 20к” клубтай хамтран энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.