Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх хуваарьт нислэгүүд 2021 оны зуны хуваарьт шилжихтэй холбогдуулан агаарын тээвэрлэгчид хөөрөлт буулт, орон нутаг болон олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэх хүсэлтийг 60 гаруй агаарын тээвэрлэгчээс Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлжээ.
Дэлхий нийтэд цар тахал тархсантай холбоотойгоор хөөрөлт буулт болон орон нутагт үйлдэх нислэг тодорхой хэмжээгээр буурах төлөвтэй байна. Харин өнгөрөлтийн нислэгийн тухайд нийт 48 агаарын тээвэрлэгчээс 171138 нислэг үйлдэхээр хүсэлт ирүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоо түвшинд байна.
Агаарын тээвэрлэгчид зорчигч тээврийн нислэгийг бууруулан ачаа тээврийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ба ачаа тээврийн нислэг үйлдэхтэй холбогдуулан Монгол Улсын агаарын зайд том оврын агаарын хөлгөөр удаан хугацаанд нислэг үйлдэхээр хүсэлтээ ирүүлжээ.
Хуваарьт өнгөрөлтийн нислэгт Бельгийн Вант Улсын “Challenge Airlines” агаарын тээвэрлэгч шинээр нэмэгдэж байгаа талаар Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас мэдээллээ.
2021 оны Зуны улирлын хуваарь нь 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 31-ий өдөр дуусах юм