Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 31 мянга гаруй хүн өвдөж, 80 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Харамсалтай нь, нас барсан иргэдийн 20 хүртэлх хувь нь эмнэлгийн байр болон хэвтэн эмчлүүлэх орны хүртээмж муу байгаагаас гэрээр эмчлэгдэж байсан тухай ЭМЯ-аас мэдэгдсэн билээ.
Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Таван Богд Группийн хамт олон Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Хан-уул дүүргийн Онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, ор хөнжлийн хэрэглэлийн хамт хүлээлгэн өгсөн байна.