Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 настай иргэн Нармандах Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчмын гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байна.
Тэрээр нас өндөр аав, ээжтэйгээ амьдардаг бөгөөд нэгж авахаар гэрийнхээ ойролцоо дэлгүүр рүү гараад эргэж ирээгүй аж.
Цагдаагийн Ерөнхий газраас иргэн Нармандахыг эрэн сурвалжилж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна.
Нармандах нь 2008 онд Увс аймгийн “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн шилдэг төгсөгч, улсын орос хэлний олимпиадын 3-р байранд шалгарч, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд урилгаар элсэн суралцсан, элдэв муу зуршилгүй үлгэр жишээ хүүхэд гэдгийг аав ээж, ангийн хамт олон нь хэлж байна.
Тэрээр гэрээсээ гарахдаа хар ногоон өнгийн малгайтай куртка, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал өмссөн байжээ.