more

Social Media

Сүм хийд, спорт, соёл урлагийн газрууд энэ сарын 30-нд нээгдэнэ 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхлэлээ. Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны …

sum-hiid-coronavirus

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхлэлээ.

Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина.

Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх тѳрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй. Мөн ресторан нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана.

НМХГ

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн