2019-02-14

Чин сэтгэлийн үгтэй захидлаа ЭЭЖДЭЭ илгээгээрэй

eejdee-zahidal-bicheerei-uraldaan-2019
Чин сэтгэлийн үгтэй захидлаа ЭЭЖДЭЭ илгээгээрэй

Энэ хорвоогийн хамгийн эрхэм, хамгийн нандин хүн бол ЭЭЖ. Чин сэтгэлийн, халуун дулаан үгээр дүүрсэн “Ээждээ захидал бичээрэй” хэмээн уралдааны бүртгэл эхэллээ.

Уг уралдааныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан МҮОНРТ-ээс зохион байгуулаад долоон жилийн нүүрийг үзсэн байна.

Энэ жилийн уралдааны бүртгэл эхэлсэн бөгөөд өрсөлдөх иргэд бүтээлээ ирэх гуравдугаар сарын 3-ны дотор МҮОНРТ-ийн байранд бүртгүүлэх юм.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Гараар бичсэн тохиолдолд бичгийн цаасны 3 нүүр, компьютер дээр бичсэн бол
  • А4-ийн хэмжээтэй хоёр нүүр
  • Хаяг, утасны дугаараа зайлшгүй бичсэн байх
  • Уралдааны хугацаанд захиагаа илгээх
  • Захидалд зураг хавсаргахгүй байх
  • Бичсэн захидлыг буцаан явуулахгүй учир 1 хувиа өөртөө авч үлдэх

Шагналын хувьд:

-Нэгдүгээр байр-1 сая төгрөг
-Хоёрдугаар байр-800,000 төгрөг
-Гуравдугаар байр-500,000 төгрөг
-Тусгай байр 7 хүнийг 100,000 төгрөгийн шагналын сантай юм.