Редакцийн бодлого

Манай хамт олон “Илүү сайхан маргаашийн төлөө” эерэг зөв хандлагатай, үнэн бодит, эх сурвалжтай мэдээ мэдээлэл, бүтээлч сонирхолтой контентуудыг соён гэгээрүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд бэлтгэн хүргэхээр зорин ажиллаж байна.

 

Бид нийтлэх үндсэн үйл ажиллагаандаа Үнэн ба нягт нямбай, Хараат бус, Шударга ба үл ялгаварлах, Хүмүүнлэг энэрэнгүй, Хариуцлагатай байх зарчмыг жанжин шугам аа хэмээн харж байна.

 

  • “Margaash.live” нь өөрийн нэрийн контентуудыг салбар бүрт, бүх насныханд зориулж бэлтгэн хүргэнэ.
  • “Margaash.live”-ийн контентууд нийгэмд эерэг хандлагыг нэмэгдүүлэх, гэгээлэг өгөөжтэй, мэдлэг, мэдээлэл болохуйц байна.
  • Бид тэгш эрх, хууль дээдлэх, зарчмыг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд нийтийг соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн суурь зарчимд тулгуурлан ажиллана
  • Сайтын бэлтгэн хүргэх контентууд нь нийгмийн хариуцлагын хүрээнд зөв хандлага түгээч хэн бүхнийг дэмжин, хамтран ажиллана.
  • Үнэн бодит, эх сурвалжтай, сонирхолтой мэдээ мэдээллийг бүх хэлбэрээр түгээнэ
  • Бусдыг гүжирдсэн, доромжилсон, гутаасан, турхирсан, арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, гадаад үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь ялгаварласан, нийгмийн сөрөг зүйлд уриалсан мэдээ мэдээллийг нийтлэхээс татгалзана.

 

ИЛҮҮ САЙХАН МАРГААШИЙН ТӨЛӨӨ