2021-04-30

Буурал найрагчийн бяцхан САХИЛГАГҮЙТЭЛ

Badarch
Буурал найрагчийн бяцхан САХИЛГАГҮЙТЭЛ

Монгол түмний зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурсах гарамгай бүтээлүүдийн эзэн найрагч бол П.Бадарч. Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглалаар нь олон нийт түүнийг илүүтэй мэдэх биз ээ.

Тэрээр 1967 онд “Морьд” найраглал нэртэй АНХНЫ НОМ оо гаргаж, Монголын утга зохиолд “морьтой ирсэн найрагч” хэмээх нэр авсан гэдэг. Монголын ард түмэн моринд хайртай учраас ч ийн нэрлэсэн байж мэдэх юм.

Төрийн Соёрхолт П.Бадарч өдгөө 82 насны босгон дээр иржээ. Найрагчийн охин Б.Бүжин аавынхаа энх тунх, эрүүл саруул байгааг цахим хуудасныхаа найзуудад үе үе мэдээлдэг. Буурал найрагчынхаа сайн байгааг цахим хуудсаар харах олны сэтгэгдэл ч ЭЕРЭГ сайхан байдаг.

П.Бадарч гуайн охин аавынхаа сахилгагүй зургаар мэндчиллээ.  Энэ нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлжээ.