Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орон” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нээлтээ хийлээ.
Энэ нь түүний гадаадад гаргаж буй гурав дахь удаагийн үзэсгэлэн юм байна.
“Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн нь 40 зургаас бүрдэж байгаа хэдий ч дөрвөн улирлын өнгө хийгээд Монгол түмний эрт эдүгээгээс энэ цагийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүд гэдгээрээ онцлогтой.
Энэхүү үзэсгэлэн энэ сарын 1-3-ны өдрүүдэд Бээжин хотноо зохиогдсон бөгөөд Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь юм. Үзэсгэлэн Хятадын Олон улсын соёлын солилцооны төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.