Хөл хорионы үеэр хөршүүддээ зориулан өөрийн дуу хоолойгоор дуу дуулж, бяцхан тоглолт зохион байгуулсан Ө.Пүрэвжаргалыг цахим орчинд бид мэдэх болсон.
Тэгвэл “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр, Ө.Пүрэвжаргалын хичээл зүтгэл, авьяасыг дэмжин хамтран уран бүтээл хийх болжээ.
~”Хурд”-ын Д.Отгонбаяр Ө.Пүрэвжаргалтай хамтарна~
Энэ тухай дуучин Д.Отгонбаяр “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ ‘Чи минь байгаа болохоор тун удахгүй …” хэмээн бичжээ.
Тэгэхээр дээрх хит дууны хамтын бүтээл тун удахгүй үзэгч, сонсогчдод хүрэх нь ээ.