Загварын салбарт нэртэй, зүстэй модель залуус нийлэн V.R хэмээх нэртэй хамтлаг байгуулж хэд хэдэн уран бүтээлийн ард гарсан билээ. Харин одоо тэд тус тусын амьдрал болоод хувийн бизнесийг эхлүүлэн амжилттай яваа.
Хувьсгалийн тохироо бүрдэж, хувийн ажлаа цэгцэлсний дараагаар уран бүтээлийн ажилдаа тун удахгүй орохоо дуулгалаа. Олны хүртээл болгож амжаагүй 8 орчим дуу байгаа талаар модель О.Билгүүн ам алдлаа.
Өдгөө 28 настай, 190 см өндөртэй, 78 кг жинтэй, царайлаг, ганц бие “ААВ” хэмээн О.Билгүүнийг тодотгож болох биз ээ. Тэрээр гэр бүлийн амьдралаа цэглээд 5 жил болж байгаа бөгөөд 7 настай охинтой билээ.
Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн бизнесүүддээ төвлөрч хажуугаар нь Дуучин Накитай хамтраад IGX энтертайнмент менежментийн ажил эхлүүлжээ. Мөн models.mn сайтыг нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү сайтаараа бүх загварынхныг танилцуулах, үсчин, make-up, дизайнер, фото, видео гэх мэт зүйлийг нэгтгэхээр төлөвлөсөн бөгөөд эхнээсээ моделуудтай гэрээ байгуулаад эхэлсэн аж.
Ийн загварын салбарт бизнес алхамыг эхлүүлжээ, амжилт хүсье.