2019-11-05

Монгол-Буриад уран бүтээлчдийн хамтарсан НҮҮДЭЛЧИН үзэсгэлэн нээгдэнэ

asian-nuudelchin-uzesgelen-2019
Монгол-Буриад уран бүтээлчдийн хамтарсан НҮҮДЭЛЧИН үзэсгэлэн нээгдэнэ

ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач Шонхоров Чингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт Базаров Баясхалан Цыпылов нарын уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр тус галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Дэлхийн олон оронд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг толилуулж, Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон дээрх уран бүтээлчдийн 50 гаруй уран зураг, зураасан зураг, хүрэл баримлаас бүрдэх тус үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь нүүдэлчдийн ахуй амьдрал, говь тал нутгийн өгүүлэмжтэй зургууд Хүннүгийн амьтдын дүрс орсон хүрэл баримлууд зонхилж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны уран бүтээлчдийн уулзалт, Буриад Улсын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, соёл, зан заншил, бүтээл, туурвилын онцлогтой танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхолтой ярилцлага зохион байгуулагдах ажээ.