МУГЖ Д.Цэрэндарьзав Франц кинонд УДГАН эмэгтэйн дүр бүтээв

Кино урлагт өөрийн олон сайхан дүр бүтээж, үзэгч олны хайрт хүндэтгэлийг хүлээсэн хүн бол МУГЖ Д.Цэрэндарьзав. Ахмад уран бүтээоч маанв саяхан Францын уран сайхны “UN MONDE PLUS GRAND” хэмээх бүтээлд дүр бүтээжээ.

Тус киноны Европ дахь нээлт энэ сарын 30-ны өдөр болох аж.

Зураг авалтын ихэнх хэсгийг Хөвсгөл аймгийн улаан тайгад авсан бөгөөд тус кинонд удган эмэгтэйн дүрийг бүтээжээ.

Сүүлийн жилүүдэд манай улсыг сонирхох гаднын уран бүтээлчдийн тоо эрс ихэссэн. Үүнийгээ дагаад Монгол уран бүтээлчид ч дэлхийн тавцанд гарч, эх орноо сурталчлах болсны томоохон жишээ энэ ажээ.