МУГЖ Т.Ариунаа ардын дууны аялгуунд, “БҮЖИХ” давалгааг амжилттай хэрэгжүүллээ

1718
Duuchin-Ariunaa-Sharka-Barka
МУГЖ Т.Ариунаа ардын дууны аялгуунд, "БҮЖИХ" давалгааг амжилттай хэрэгжүүллээ

Цахим сүлжээнд үндэсний өв соёл, ардын бүжгийг олон нийтэд түгээх ажилд МУГЖ Т.Ариунаа идэвхи санаачлагатай байгаа. Энэ жилийн Наадмын нээлтээр МУГЖ Г.Ариунбаатартай хамтран Халимаг түмний дуу “Шарка барка” дууг дуулсан билээ.

Ингэхдээ “Шарка барка”, “Журай гэлдэн” зэрэг ардын дууны аялгуун дээр бүжиглэдэг шинэлэг давалгааг бүжигчин хос эхлүүлээд буй. Тэдний бүжгийг үзсэн хэн бүхний сэтгэл хөдөлгөхийн сацуу сошиал орчинд эерэг хандлагыг бий болгож байгаагаараа онцлог.

~МУГЖ Т.Ариунаа ардын дууны аялгуунд, “БҮЖИХ” давалгааг амжилттай хэрэгжүүллээ~

МУГЖ Т.Ариунаа цахим хуудаснаа,

ШаркаБарка” давалгааг амжилттай эхлүүлсэн “DanceChance”ын авьяаслаг дүү н.Эрдэнээ, н.Халиун хоёртоо баярлалаа. МУГЖ Г.Ариунбаатартай хамтран наадмын нээлтэн дээр дуулсан Халимаг түмний дуу #Шаркабарка нь бүх насны хүмүүсийг хамарсан давалгаа болж цар тахлын үед Монгол туургатны бүжиг Монгол соёл, Монгол дархлааг олонд түгээн дэлгэрүүлсэн жинхэнэ ард түмний давалгаа байж чадлаа. Давалгаанд чин сэтгэлээсээ нэгдсэн жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго дуучин П.Идэржавхлан З.Онон нартаа маш их баярлалаа” хэмээн бичжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу