Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны сэтгэлд хоногшсон хөгжмийн бүтээлүүдийг зураач, дизайнер Т.Хулан уран зурагт мөнхөлжээ.
Тэрбээр уг хөгжмийн зохиолчтой хамтарсан үзэсгэлэнгээ гаргах гэж байсан ч хараахан амжаагүй юм. Гэвч Т.Хулан эхлүүлсэн ажлаа дуусгаж, уран зураг сонирхогчдыг энэ сарын 23-нд “Joroikhulan” арт галерейд нээх “Бодлын илгээмж” үзэсгэлэндээ урьж байна.