МУГЖ, дуучин Г.Ариунбаатар тэртээ 2015 П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд тэргүүлж дэлхийн хэмжээний уран бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цаг саяхан мэт. Энэ том тэмцээнд ялсан анхны монгол хүн болсноороо ч онцлогтой.
Эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт мандуулж яваа уран бүтээлчийн ган тайлагдаж, уран бүтээлдээ эргэн орсон тухайгаа цахим хуудаснаа мэдээлжээ.
Ингэхдээ МУГЖ, дуучин Г.Ариунбаатар ОХУ /2021-03-19/,
“Дэлхий нийт цар тахалтай тэмцэж, зарим нь ялж, ялагдаж ч байх шиг байна! Жил шахуу гэртээ сууж, мэргэжлээсээ хол байсан би театртаа ирээд сар гаруй хугацаанд сургуулилтаа хийж ёстой л өөрийнхөө хувьд ган тайлагдаж байна! Цаашид нөхцөл байдал Дэлхий даяар сайн сайхан талдаа эргээсэй гэж залбирч сууна!
Монголчууд маань амаргүй даваатай нүүр тулж байгаа ч хариуцлагатай байж эрсдэл багатай даван туулна гэж итгэж хүлээж байгаа! Миний хувьд /2021-03-19/-ний өдөр Баритон хоолойн оргил бүтээлүүдийн нэг болох Дж.Верди “Трубадур” дуурийн Граф Ди Луна-н дүрийг бүтээв” хэмээв.