“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, “Sweetymotion” хамтлагийн продюсер, Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар тусгай нислэгт багтан, эх орондоо иржээ.
Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон юм. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр Ц.Сарнай байсан юм. Тэд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад Монголдоо ирсэн байна.
~Продюсер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар тусгай нислэгээр эх орондоо буулаа~
Энэ тухай дуучин Ц.Сарнай,
“Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаана. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн Хяналт, Цагдаагийн албан хаагчдадаа талархцгаая” хэмээн бичжээ.