Буриад улсын Ардын жүжигчин, Дуучин Б.Амархүү хар тамхины хэрэгт холбогдож, хоёр жилийн хугацаатай хорих ял сонссон.
Урлагт өөрийн гэсэн тод мөртэй, авьяаслаг уран бүтээлчийг ийн шийтгэсэн асуудлыг арай хатуудчихав уу, гэх олны яриа цөөнгүй.
Харин энэ талаар СТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн ийн хэлжээ,
“Ардын хүүхдүүд аавын хаалга татаж амьдралд суралцан хөх цэрэг болдог ч айлын ганц хүү Б.Амархүү дуучин дүүг минь арай л хайргүйгээр хар нүхэнд ялтан болгоод хорьчихвуудаа гэж боддог шүү. Тэр бусармаг үйлдэлдээ гэндэж бусдын өгөөш болсонч хичнээн олон гэрэл гэгээтэй зүйлийг ард олондоо үзүүлж,улс Монголынхоо нэрийг хүртэл хойд хөршид нүүр бардам тунхаглаж, хэдий олон гоё шоу цэнгээнүүдийг хөтлөж, шүүж ард олноо баярлуулж явлаа даа.
Б.Амархүү дүү минь жаргалдаа ташуурсан мансуурагч байгаагүй ээ тэр гэнэн томоогүй насныхаа сониуч занд хөл алдчихсан цагаахан хүн шүү дээ.‼‼‼ Өршөөл нигүүлсэл ээлжлэн байдаг хүний хорвоод цаг алдалгүй хайртай дүүг минь наранд байлгаж ухаарлыг нь урлагаар нь үргэлжлүүлж бусдад үлгэр жишээ болгооч төр засаг минь. Түүнийг бусдад буруутан болгож харагдуулаад, хар нүхэнд ялтан болгож гэсгээх хэрэг байлаа гэж үү ард түмэн минь.‼‼‼
Инээд цалгисан цагаахан замыг нь манай ард түмэнд эерэг итгэлээр ухааруулан уучилж болохгүй юм гэж үү төр засаг минь. Магад тэр бусдад жинхэнэ жишээ болсон буяны цагаан мөртэй элч болж болно шүү дээ тийм биз дээ хүмүүсээ? Ухаарлыг тултал нь бусдад үзүүлж чадах увидастай залуудаа бидний хайртай Б.Амархүү дуучин маань. Харамсаад байх юм аа үнэндээ хайран сайхан залуусын амьдрал” хэмээн бичжээ.