2021-04-14

УИХ-ын гишүүн Н.Учрал хөнгөхөн “хошигнох оо” мартсангүй

Uchral-gishuun
УИХ-ын гишүүн Н.Учрал хөнгөхөн "хошигнох оо" мартсангүй

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хүнд өвчинтэй нүүр тулж, хайртай гэр бүл, сонгогч түмнийхээ халуун дулуун итгэл сэтгэлийн хүчээр ийн эрүүл саруул болжээ.

Тэрээр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хоёр сар гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад, БНСУ-ийг /2021-01-05/ өдөр зорьсон бол биеийн байдал нь дээрдэж, өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо ирсэн юм.

Залуу хүний хүсэл мөрөөдөл хийж бүтээх хүчинд гуниг, гутрал, шантрал бус гагцхүү ӨВЧИН гэх зүйл л саад болдог. Хүнд өвчнөө ялан дийлж, хийж хэрэгжүүлэх олон ажлууддаа тун удахгүй ханцуй шамлан орох биз ээ.

Нэгэн цагт Дуучин, Реппер “Тимон” байж, хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл, урам зоригоо олж авсан тухайгаа, Урлагаар дамжуулж хүнтэй хэрхэн харилцах, хүнийг яаж татах, хүнд өөрийнхөө үзэл бодлыг зөв ойлгуулах зэрэг мэдрэмжүүдийг олж авсан хэмээн тэрээр ярьж байсан удаатай.

Эрхэм гишүүн маань цахим хуудаснаа хуучнаа дурсан, хөнгөхөн “хошигнох оо” мартсангүй. Ингэхдээ тэрээр,

20 настай Тимоны дүрээр эргэн ирлээ. Гудамжинд таараад танихгүй байв? Эхнээсэээ нүүр тулсан хүмүүс “Ахын дүү, эгчийн дүү” гээд танихгүй байна лээ шүү” хэмээв.
Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.