Хөөрхөн Дөлгөөний “ЦАГААН” атаархал

2134
Хөөрхөн Дөлгөөний "ЦАГААН" атаархал

Орчин цагийн хэм хэмнэлтэй хөл нийлүүлэн, цахим сүлжээнд олон мянган дэмжигчидтэй болсон залуу гэр бүлийн томоохон төлөөлөл бол Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар юм. Хайрлаж дурлаад түүнээс цааш өрнөх гэр бүлийн амьдралын үйл явц, залуу гэр бүлд тулгарах олон асуудлын гарц гаргалгаа, харь оронд хэрхэн аж төрөх гээд олон зүйлсийн талаар тэдний “влог”-оо суралцах боломжтой.

Хосууд шинэ хүн ээ угтан аваад гурван сар болж байгаа ч, цахим хуудаснаа идэвхитэй. Төрсний дараах сэтгэл гутрал, хэвийн жиндээ эргэн очих зэрэг асуудал нь шинэхэн ээжүүдэд тулгардаг том асуудал. Харин үүнийг богино хугацаанд амжилттай давсан Э.Дөлгөөнийг дэмжигчид нь ихэд сайшаадаг ч эмэгтэй л хүний зангаар гоё сайхан хүүхнүүдийн зураг харад битүүхэн атаархсанаа нуусангүй.

Ингэхдээ “Зүв зүгээр сууж байгаад л инстаграм орохоор баахан гоё гоё бүсгүйчүүл, гоё гоё биетэй урт хөлтэй зураг оруулсан байхаар өөрийн мэдэлгүй атаархаад эхлэх юм. Ээ бурхан минь. Тэгээд тэр эрчээрээ шууд гараад зураг даруулна.

Э.Дөлгөөн

Дарсан зургаа үзлээ бухимдлаа. Өнөө гоё хүүхнүүд шиг биш байна. Ивий минь энэ бүхэнд мөрөөрөө байж байгаад өртсөн залуу намайг юунд ингэж бухимдсан болохыг одоо л ойлгох байх даа. Уучлаарай хайраа. Байгаагаар минь л даржээ.  Өөртөө байхгүйг байлгаж зураг даруулах гээд өвчигнөөд байсанд минь уучлаарай. Одоо араамандаа жаажигная даа” гэв.

Гоё сайхан, гялгар толигор зүйлсийг хараад шүүрс алддаг нь эмэгтэй хүний гэм биш зан хойно гомдоод юу хийх вэ Дөлгөөн минь. Аз жаргал хүсье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу